Улс төр
2022.06.23 16:35
2676
Засгийн газрын гишүүдийн улс төрийн манлайллыг дэмжинэ

Парламентын засаглалтай 38 улсын 15 нь парламентын гишүүд нь сайдын албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрдөг.

Харин 19 улс нь хориглодог бол дөрөв нь тодорхой квотын хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг байна. Парламентын гишүүдийг давхар сайдын албан тушаал хашихийг зөвшөөрдөг улс орны хувьд хууль тогтоох засаглалын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын гишүүдийн улс төрийн манлайллыг дэмжихэд оршдог аж.

Үүнийг танхимын бус гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлснээр гүйцэтгэх засаглалд улс төрийн дэмжлэг дутах бэрхшээл олонтаа гарч буйгаар тайлбарлаж болох юм.