Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.06.23 17:16
1830
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэрлэлт нэвтрүүлэхээр болжээ
 
Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийжээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо.
Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэхээр тооцоолсон. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэлээ.