Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2022.06.24 19:26
5663
Ардчилсан намын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Ардчилсан намын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, зорилгын хүрээнд Ардчилсан намын XIV их хурал 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа талаар тус намаас мэдэгдлээ.

Ардчилсан намын XIV их хуралд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцох аж.

Ардчилсан намын зүгээс гишүүд дэмжигчиддээ хандан “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИТМЛАЛ” дээрээ нэгдье хэмээн уриаллаа.