Нийгэм
2022.06.28 10:43
4106
Ойрын өдрүүдэд хэт халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод өнөөдөр 30 хэм бөгөөд Лхагва гарагт 31, Пүрэв гарагт 30 хэм хүртэл хална. 

Иймд наршилтаас сэргийлж зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс эмээ тогтмол ууж аль болох гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй машин үлдээхгүй байхад анхааруулж байна.