Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2022.06.28 15:36
5319
Г.Занданшатар: Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хэрүүл зөрчилгүй, ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэе!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн баталлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын эрхэм гишүүд ээ! МУ-ын ЗГ-аас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эцэслэн баталснаар Үндэсний их баяр цэнгүүн болсон, Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол наадмыг хэл ам хэрүүл, уралдаан, зөрчилгүйгээр зохион байгуулах чиглэлээр холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч ажиллаж, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байна! Хууль эцэслэн батлагдсан!