Нийгэм
2022.06.29 15:14
813
Наадмын тасалбар 52,500 төгрөгөөр зарагдана

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ аж.

Иргэд https://www.enaadam.mn/ цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой байна.

Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм байна.Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт  https://www.enaadam.mn/  сайт дээр эхэлнэ.