Нийгэм
2022.06.29 17:26
624
Ардчилсан намын XIV их хурал 07 дугаар сарын 02-нд болно

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, АН-ын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, зорилгын хүрээнд Ардчилсан намын XIV их хурал 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Ардчилсан намын XIV их хуралд Монгол удсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчиддээ “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИТМЛАЛ” дээрээ нэгдэхийг уриалж байна.


         АРДЧИЛСАН НАМ