Гадаад мэдээ
2022.06.30 09:30
526
Японд сүүлийн 150 орчим жилд тохиолдоогүй халуун өдөр болжээ

Лхагва гарагт Япон улсын нийслэл Токио хотын агаарын температур тав дахь өдрөө дараалан Цельсийн 35 хэм давсан байна. Энэ өдөр Токиогоос баруун хойд зүгт оршдог Исесаки хотод Цельсийн 40.2 хэм хүрсэн нь агаарын температурыг тогтмол бүртгэж эхэлсэн 1875 оноос хойш жил бүрийн зургаадугаар сард ажиглагдсан хамгийн өндөр халалт болжээ.

 

Зургаадугаар сар нь Японд борооны улиралд тооцогддог. Гэвч энэ жилийн борооны улирал Токио орчмын бүс нутагт хугацаанаасаа эрт дууссаныг Японы цаг уурын хүрээлэн Даваа гарагт зарласан юм.Тухайлбал энэ бүс нутгийн борооны улирал ердийн үеийнхээсээ 22 хоногийн өмнө дууссан нь 1951 оноос хойш ажиглагдаагүй үзэгдэл болжээ.

Агаарын хэт халалт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Зөвхөн Лхагва гарагт Токиод 76 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай албаныхан мэдээлжээ. Мягмар гарагт Токио хотын захиргаа эрчим хүчний хэрэглээгээ танахыг иргэдэд уриалсан юм. Хэт халууны улмаас сэрүүцүүлэгчийн хэрэглээ нэмэгдсэн нь эрчим хүчний ачааллыг эрс нэмэгдүүлжээ. Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байгааг Японы эрх баригчид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC