Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2022.07.08 12:11
6495
Шиньжяны төмөр замын ачаа тээвэрлэлт 100 сая тонноос давлаа

Саяхан 2310 тонн эрдэнэ шиш, бордоо зэрэг бараа ачсан 42 чингэлэгтэй галт тэрэг Өрөмч хотын баруун өртөөнөөс хөдөлж, Сычуань мужийн Лешань хойд өртөөг зорив. Энэ бол Шиньжяны төмөр замын энэ оны ачаа тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оноос 21 хоног урьдчилан 100 сая тонноос давсныг харуулж байна. Он гарснаас хойш Хятадын Төмөр замын Өрөмчийн корпорац компани "Халдвараас урьдчилан сэргийлж, ачаа тээвэрлэлтийг түргэн шуурхай нэвтрүүлэх" зорилтын дагуу, ачаа тээвэрлэлт, орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулж чадсанаар, 6-р сарын 28-ны байдлаар, тээвэрлэлтийн хэмжээ 100 сая 330 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9%-иар өсөж, тогтвортой ахиц дэвшлийн сайн хөгжлийн чиг хандлагыг хадгалж чадсан байна.

Өрөмчийн төмөр замын корпорац компани үндэсний төмөр замын аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, төмөр замын бүтээн байгуулалтын хурдыг түргэтгэн, Лань-Шинь\ Хөхнуурын Ланьжөү хот-Шиньжяны Өрөмч хот\ төмөр зам болон Шинь-Лань \Шиньжяны Өрөмч хот-Хөхнуурын Ланьжөү хот\ төмөр замыг гол шугамаа болгож, Линь-Ха \ӨМӨЗО-ны Бугатын төмөр замын Линьхэ өртөө-Ланьшинь төмөр замын Хами өртөө\ төмөр замыг өмнөд гарц, Го-Ко \Хөхнуурын Голмуд хот-Шиньжяны Корла хот\ төмөр замыг хойд гарц болгосон "нэг гол, хоёр туслах" төмөр замын холбоосыг бий болгожээ. 6-р сарын 16-нд Шиньжяны Хэтянь-Рүөчянг холбосон төмөр зам ашиглалтад орсноор, Таклимаканы элсэн цөлийг тойрсон төмөр замын шугам бүрэн дуусаж, Шиньжяны төмөр замын сүлжээг улам дөхөм дөт болгож, тээвэрлэлтэд эрчтэй дэмжлэг үзүүлэв.

Энэ он гарснаас хойш, Шиньжяны төмөр замын корпорац компани Шиньжянд суугаа төвийн 33 аж ахуйн нэгж болон Шинжяны томоохон аж ахуйн нэгжтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тохиролцсон тээвэрлэлтийн хэмжээ 153 сая 450 мянган тоннд хүрсэн нь 2021 оныхоос 7,1 хувиар нэмэгдэж, харилцан нүүрс, хүдэр, ган зэрэг задгай бараа тээвэрлэсэн байна.

Ачаа тээврийн зохион байгуулалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд Өрөмчийн төмөр замын корпорац компани "өдөрт 11 мянган чингэлэг ачиж, өдөрт 9000 чингэлэг буулгах" зорилтын дагуу бүх хүчээ дайчлан ажилласнаар энэ он гарснаас хойш ганц өдрийн ачаа ачих рекордыг 80 удаагаа шинэтгэжээ.