Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.07.08 12:17
7803
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо гэмт этгээдэд буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гаригт халдлагад өртөж, буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн талаар “NHK” мэдээллээ.

Тэрээр Японы баруун хэсгийн Нара хотод иргэдтэй уулзах үеэр гэмт этгээд халдсан байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр Абэ Шинзо үг хэлэх үеэр халдлага үйлдэгч этгээд хоёр удаа буудсан байна. Улмаар Абэ Шинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: NHK