Баялаг бүтээгч
2022.07.11 13:50
5552
Баялаг бүтээгч, өв тээгч Л.Баярсайхан Алтан гадас одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эх орны хөгжлийн түүчээ болсон Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Увс аймаг дахь салбар хорооны дарга Л.Баярсайхан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд Алтан гадас одонгоор шагнууллаа. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, Л.Баярсайхан нь үндэсний өв соёлыг тээгч, түгээн дэлгэрүүлэгч юм. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815,816 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 Ардын, ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдөр Монголын баялаг бүтээгчдийн төлөөлөл ийнхүү Алтан гадас одонгоор энгэрээ мялаасанд нийт баялаг бүтээгчдийн өмнөөс халуун баяр хүргэе.