Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Засгийн газар
2022.07.17 12:44
7236
АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй

Монгол Улс, Засгийн газрын зүгээс ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч, дотоодын зах зээлд борлуулж байна. 
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байгаа аж.