Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.07.29 14:57
8056
“Брент” болон “WTI” төрлийн газрын тосны үнийн зөрүү сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ


Өнгөрөгч д
аваа гарагт “Брент” болон “WTI” төрлийн газрын тосны үнэ хоорондын зөрүү сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрч, АНУ-ын шатахууны эрэлт буурч байгаатай холбоотойгоор “Брент” төрлийн газрын тосны 104,8 ам.доллар байсан бол “WTI” төрлийн газрын тосны үнэ 96,12 ам.долларт хүрч, нэг баррель нь 8 ам.доллар буюу газрын тосны тэргүүлэх 2 шалгуур үзүүлэлт хоорондын зөрүү 2019 оны 6 дугаар сараас хойш ажиглагдаагүй өндөр түвшинд хүрчээ.

ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн, барууны хориг арга хэмжээ, түүнчлэн оны сүүлээс хэрэгжүүлэх Оросын газрын тосыг нийлүүлэх төлөвлөгөөг Европын Холбооноос хориглосон зэрэг нийлүүлэлтийн хатуу байдал нь “Брент” төрлийн газрын тосны үнэд нөлөөлж байна.

“Reuters” агентлагийн иш татсан тэмдэглэлд, OANDA-ийн зах зээлийн шинжээч Жеффри Халли хэлэхдээ, “Зах зээлийн хатуу байдлаас үүдэн “Брент” төрлийн газрын тосны үнэ харьцангуй зөөлөн байгаа ч, нөгөө талаараа “WTI” төрлийн газрын тосны үнэ дотоодын жишиг үзүүлэлт АНУ-ын эдийн засгийн уналтад мэдрэг байгаа нь түүний үнэд нөлөөлж байна" гэж дурдсан байна.

АНУ-д өргөн хэрэглээний барааны үнэ 6 дугаар сард 1.3%-иар өсөж, 12 сарын инфляци 9.1%-д хүрч, сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд ирэх лхагва гарагт Холбооны нөөцийн сан барааны үнээс хамаарч бодлогын хүүгээ өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна.

 

Эх сурвалж: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Brent-WTI-Spread-Widens-To-Over-8-As-US-Gasoline-Demand-Slows.html, https://www.reuters.com/business/energy/brent-premium-wti-widest-since-mid-2019-2022-07-25/