Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2022.08.03 11:41
10849
Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын "жинхэнэ дайн" эхэлжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр орой “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн саатуулжээ. Тодруулбал, тус хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан бөгөөд тус жагсаал нь санхүүжилттэй жагсаал байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тусгаар тогтнол" хөдөлгөөнийхнийг МУ-ын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга санхүүжүүлж байсан гэх мэдээллийг өгч буй.

Мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нь "ах дүүсийн харилцаатай" байсан ч түнжин муудсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Тэгвэл Х.Баттулгын тус хөдөлгөөнийхнийг санхүүжүүлсэн байж болзошгүй энэ үйлдлээс нь харахад тэдгээрийн хооронд үнэхээр "цуст дайн" эхэлсэн байж болзошгүй юм.

"Тусгаар тогтнол" хөдөлгөөнийхнийг өмнө нь Төв талбайд суулт зарлах үеэр Х.Баттулгын баруун гар гэгдэх ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг санхүүжүүлсэн зэвсгээр хангасан байж болзошгүй хэмээн саатуулснаа тагнуулын байгууллага өмнө нь мэдээлж байсан юм. А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Мөн нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэгдэн шалгагдаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэн. Энэ мэт үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ.