Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.05 09:18
3589
Зам, гүүрний ажил хийж байсан 24 настай иргэн усанд живж, энджээ

Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар зам, гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн 24 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.