Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийслэл
2022.08.07 10:43
2487
Нүхэн гарц байгуулахтай холбоотой хаасан замын хойд урсгалыг хугацаанаасаа тав хоногийн өмнө нээжээ

Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн.

Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээлээ.

Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байгаа аж.