Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.08.08 14:25
6434
Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэл оруулж ирсэн этгээдийг илрүүлжээ

2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгдсэн.

Мөн энэ наймдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илэрлээ.

Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.