Нийгэм
2022.08.09 12:43
11412
Зөвшөөрөлгүй самар түүвэл ХОРИХ ялаар шийтгэнэ

Хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг болохыг БОАЖЯ-наас анхаарууллаа.Харин энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байгаа аж.

Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хорих ялаар шийтгэдэг байна.