Нийгэм
2022.08.10 09:57
1710
Ц.Тамир: Долларын ханш өссөнтэй холбоотой дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн, гэхдээ ашиг олсон зүйлгүй

Цахим сүлжээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийн үнэтэй харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн талаар мэдээлэл гарч, иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Бид дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн эсэх асуудлаар болоод үнийн өсөлтийн шалтгааныг Шилмэл загвар ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Тамираас тодрууллаа.

"Шилмэл загвар ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Тамир: "Нэгдүгээрт, Монголд  юмны үнэ үнэтэй байна. Манай дүрэмт хувцасны хувьд Шилмэл загвар нь даавуугаа гаднаас худалдаж авдаг АНУ Сан гэдэг үйлдвэрээс авдаг. 2022 оны эхний улиралд даавууны түүхий эд болох яар/утас/  утасны түүхий эд 30-45% -аар өссөн. Үүнийг дагаад даавуу үйлдвэрлэгчид үнээ нэмсэн.

Хоёрдугаарт, Тээврийн зардал 2-3 дахин нэмэгдсэн байгаа. Үүнийг бүх бизнес эрхэлж байгаа хүмүүс болон энгийн иргэд хүртэл  мэдэж байгаа.

Гуравдугаарт, Түүхий эд даавуу болон туслах материалууд бүгдийг нь гаднаас худалдаж авдаг. Долларын ханш өссөн. Яг ингээд системтэйгээр бодоод үзвэл манай монгол улсын төгрөг үнэгүйдсэн байна. Тэрнээс биш бид энэ хэцүү цаг үед үнээ нэмээд байгаа зүйл огт байхгүй. Миний хэлсэн даавууны үнэ өсөлт долларын өсөлтүүдийг дэлхийн аль ч веб сайтуудаас харж болно.

2022 онд  манай дүрэмт хувцас зарах нийт 10 цэг гарч байна. Улаанбаатар болон хөдөө орон нутагт Дархан, Эрдэнэт, Дорнод, гэсэн гурван аймагт гарч байна.  Албан ёсоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн компани байгаа. Бидний мэдэх Шилмэл загвар, Өүлэн менж, Бүтээлч үйлс, торгон хийц компани үнэ ижил байгаа.

Нийгэм эдийн засгийн байдалдаа л үнэ нэмэгдсэн гэж би хэлэх дургүй байна. Доллароор аливаа юмыг худалдаж аваад юмаа хийгээд Монгол мөнгөнд хөрвүүлээд ийм дүн гарч байна. Үнэ нэмээд бид нар ашиг олоод байгаа юм алга" гэдэг тайлбарыг өглөө.