Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.10 13:08
5682
"Зарим төр захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх ЗГ-ын тогтоол гарлаа"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Монгол улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. Хамгийн сүүлд багануур хотыг барьсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор 1980 оноос хойш 40 жилийн дараа шинэ хот байгуулах гэж байна. Хөшигийн хөндийд байрлах хотын төлөвлөлтийг цогцоор нь авч үзсэн. 

Өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар зарим төр захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх тогтоол эцэслэн албажлаа.

Энэ баасан гарагт Хөшигийн хөндийг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлнэ. Энэ ажлууд эхэлснээр 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах талаар үе шаттай ярьж эхэллээ. Ирэх жилүүдэд дараагийн хот байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 

Хөшигийн хөндийд 150 мянга гаруй иргэн амьдрах боломжтой гэж үзэж байгаа. Хөгжлийн төлөвлөлтөө батлахдаа ажлын байртай уялдуулж байгаа. Энийг хийхийн тулд усны нөөцдөө тулгуурлан, цэвэр усны шугам сүлжээг хийж эхэлнэ. Мөн 20 мянган м.куб цэвэрлэх байгууламж хийнэ. Цахилгаан шугамуудыг ч мөн хийнэ.