Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.10 15:29
3467
Антонио Гутерреш хаадын хаан Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
 
 
Айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д зочилж, Хаадын хаан Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо.
 
 
Чингис хааны түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэж Тэмүүжин, Жамуха хоёрын хүүхэд нас, идэр нас, хайр сэтгэл, дайн дажин, Чингис хаанд өргөмжлөгдсөн Их Монгол Улсын түүхийг морьт үзүүлбэртэй хослуулан чадварлагаар найруулжээ.
 
 
Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон бусад албаны төлөөллүүд оролцов.