Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.08.10 21:33
3241
Японы засгийн газар хүнс, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Японы Засгийн газрын ээлжит бус хуралдаан орон нутгийн цагаар 11.30 цагт эхэлжээ.  Ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй Японы шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг удахгүй зарлах төлөвтэй байна.

Уг нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг есдүгээр сарын эхээр хийх байсан ч хүнс, шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор ийнхүү арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд урьдчилан бэлдэхийн тулд тус улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Thesundaily