Нийслэл
2022.08.11 09:45
759
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ
Наймдугаар сарын 8-ны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.9%, 1-ний өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд 1.9% буурсан байна. 

Тухайлбал, хонины ястай мах энэ сарын эхэнд килограмм нь дунджаар 12,052 төгрөг байсан бол 11,900 болжээ. Мөн бөөрөнхий сонгинын үнэ 13%, төмсний үнэ 17% тус тус буурсан байна. Харин гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэд долоо хоногийн хугацаанд өөрчлөлт гараагүй байгаа юм.