Нийгэм
2022.08.18 09:47
2401
Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан залуусыг саатуулжээ
 
Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид 2022 оны 08 дугаар сарын 16-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
 
Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус байсаар байгаа нь харамсалтай.
 
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье!