Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2022.08.24 17:44
29476
Мэргэжлийн боловсролын салбарт хулгай нүүрлэсэн нь илчлэгдэв

Өнгөрсөн жил Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Мэргэжлийн боловсролын салбарыг ХНХЯ-наас салгаж, БШУЯ-ны харьяанд өгсөн. Гэвч одоогоор мэргэжлийн боловсролын салбарын зарим сургалтын үйл ажиллагаа нь үндсэн чиг үүргийн яамандаа очоогүй байна.

Мөн тухайн салбарыг ХНХЯ-нд байлгах ашиг сонирхол хөшигний ард байгаа нь ч тодорхой боллоо.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр болсон Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр энэ асуудал хөндөгдсөн.  Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Мэргэжлийн боловсролын салбар өнөөдөр 100 хувь боловсролыняаманд ирсэн үүНоднин УИХ дээр нилээд маргаан, тэмцэл болж байж боловсролын салбартаа авчирсныг Та бүхэн санаж байгаа байх. Ер нь мэргэжлийн боловсролыг халамжийн яаманд нь байлгах ашигсонирхол асар их байна. Тэндээс буруу аргаар ашиг хүртдэг хүмүүс ч байна шиг байна. Энэ нь  сар бүр өгдөг хувьсах зардал 200 мянган төгрөгтэй холбоотой гэж хардаж байнагэлээ

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байнгын хорооны даргын асуултад  Яг үнэнийг хэлэхэд их, бага хулгай нүүрлэсэн салбар юм байна. Статистик дата, мэдээллийг бааз нь их сул явж иржээ.  

МСҮТ-ийн сурагчдын 200,000 төрөгийн олгохоор E-Mongolia системээр бүртгэхэд ЕБС болон их дээд сургуульд сурдаг 4,800 хүүхдийн регистрийн дугаарыг давхар бүртгэж төрөөс 2.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал авахаар завдсан тохиолдлыг ил болгосон.

Иймд өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгайхийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстойгэлээ.

Энэ асуудлаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Энэ бол боловсролын салбарт байж болшгүй асуудал. Боловсролын салбарт үүрлэсэнхулгайг зогсоох ёстой. Хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан үйлдлүүдийг эцэслэн тогтоож, улсад хохирол учруулсан этгээдүүдэд хууль хяналтын байгууллага заавал хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.