Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.29 22:01
6342
Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд иргэдээс асуу, хүчээр шийдэх гэвэл би талбайд ч гарж магадгүй

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж буй. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Т.Доржханд парламентын ардчилал гэж байна. УИХ-ын гишүүдийн тоог 120 юм уу 150 болгоё. Дараагийн Т.Доржханд дараагийн сонгуулиар гарч ирээд өө энэ парламентын ардчилал болохгүй байна. Одоо хоёр парламентын танхимтай болгоно, 500 хүнтэй болгоно гээд, дараагийн Т.Доржханд гарч ирээд энэ болохгүй юм байна гээд байх байхгүй юу.

Тэгэхээр Үндсэн хууль гэдэг бол хамаагүй тоглодог юм биш. Бидний амьдрах дүрэм. Дүрэмгүй болоод ирэхээр юу болох вэ, эмх замбараагүй болно. Жолоодлогогүй болно. Тиймээс энийг ганц иргэд л шийднэ. Бидний хязгаар. Энийгээ байнга хөдөлгөөд байвал дараа дараагийнх нь өөрчлөөд л байна.

Энийг шийдэхийн тулд ард түмнээс л санал асуулга ав. Хүчээр хийх гэвэл би бүх арга хэмжээг авна. Магадгүй талбайд гарна. Ард түмний сонгох эрхэнд халдчихаад санал авахгүй шүү! Дур зоргоороо хэн нэгэн гарч ирээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байвал дараагийн хүмүүс нь гарч ирээд өөрчлөөд л байна. Тиймээс Үндсэн хуульд хамаагүй гар дүрдэггүй юм!"