Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2022.08.30 12:53
29060
Зөв санаачилга: Дарханы бүх багш нар зөөврийн компьютертэй болно

Хичээлийн шинэ жилийг угтан Дархан- Уул аймгийн 400 гаруй багш оролцсонБагш нарын бага хурал тус аймагт боллоо.  Энэ үеэр Дархан- Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням багш нарт нэгэн таатай мэдээ дуулгажээ. Тодруулбал, тэрбээр Дарханы улсын сургууль, цэцэрлэгийн бүх багш нарыг зөөврийн компьютертэй болгох хөтөлбөрийг санаачилж, ажил хэрэг болгоод эхэлжээ.

Уг ажлын эхний санхүүжилтыг улсын төсөвт суулгасан бөгөөд энэ хичээлийн жилд нийтдээ 740 багш зөөврийн компьютертэй болох юм байна. Энэ тухайд  УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Энэ хөтөлбөрөө 2023, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх багш нараа зөөврийн компьютертэй болгоно. Орчин үеийн багш нарын заах арга боловсролын чанар, хүртээмжид хүчин чадал сайтай техник, тоног төхөөрөмж маш чухал. Одооны сурагчдын хэрэгцээ шаардлага, хүсэл тэмүүлэл их өөр болсон. Цаашид багш нарын ажиллах орчин, өрөө тасалгааг сайжруулах чиглэлд ажиллана. Багш нар гэхээр л заавал техник хангамж муутай, тааруу орчин нөхцөлд ажилладаг  байж болохгүй” гэжээ.

Дарханаас сонгогдсон залуу гишүүний дээрх санаачилга бүх мэдээлэл цахимжиж буй энэ цаг үед нүдээ олсон зөв санаачлага гэдгийг багш нарын төлөөлөл онцолжбайлаа.