П.Золбоо
Найруулагч
Гадаад мэдээ
2022.09.02 11:23
2499
Дэлхийн улс орнууд хөгжлийн түншийн харилцааг тогтоох хэрэгтэй гэжээ

   Орон нутгийн цагаар 7-р сарын 14-нд, НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд зиндааны улс төрийн форумын сайд нарын хурал Нью-Йорк дэх НҮБ-ын төв байрт боллоо. Хятадын экологи байгаль орчны сайд Хуан Рун Чю хэлэхдээ, хүн төрөлхтөн цар тахлын нөлөөнөөс арай гараагүй байна, уур амьсгалын өөрчлөлт зэрэг засаглалын алдагдлыг хараахан нөхөж чадаагүй бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт эмзэг хэвээр байна. Тогтвортой хөгжлийн зорилгын 2030 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилтод тулгарч байна гэжээ.

   Хуан Рун Чю хэлэхдээ, тасралтгүй хөгжүүлбэл сая ард олны амар амгалан амьдарч, нийгэм тогтвортой байх мөрөөдлийг биелүүлж чадна. Одоо эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд хямрал гарч байна. Хятад улс нүүрстөрөгчийн төвийг сахихыг ахиулж, нүүрстөрөгч багатай хөгжил, аюулгүй хөгжлийг баримтлах болно. Дэлхийн улс орнууд хөгжлийн түншийн харилцааг тогтоож, аль нэг улс орон, аль нэг хүнийг хорогдуулахгүй байхыг батлах хэрэгтэй гэжээ.