Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.09 14:51
18848
Ч.Хүрэлбаатар: Төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэнэ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, өнөөдөр анхны тээвэрлэлтийг эхлүүлээд байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж. Ганбаатар нар оролцлоо. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Энэ төмөр зам бол маш чухал ач холбогдолтой. Монгол улсын экспортод шууд нөлөө үзүүлэх зүйл. Экспорт нэмэгдсэнээр Монгол улсын валютын нөөц нэмэгддэг, ингэснээр төгрөгийн ханш тогтвортой буурах боломж бүрддэг. Энэ нь ард иргэдэд үнийн өсөлтөөр дамжиж хүрдэг инфляцыг хазаарлахад чухал үүрэгтэй.

Энэ төмөр замын ажил дахиад үргэлжилнэ. 2 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болно. Ирэх жилд 5-6 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа ба бүрэн хэмжээгээрээ ажиллаж эхэлбэл 56 сая тонн нүүрс экспортод гарах боломжтой."