Гадаад мэдээ
2022.09.12 10:11
3384
Хятадын шинжлэх ухааны суурь судалгааны санхүүжилт эрс нэмэгджээ 

   Саяхан Хятадын Үндэсний статистикийн газар, Шинжлэх ухаан, технологийн яам, Сангийн яам  "Үндэсний шинжлэх ухаан, судалгааны санхүүжилтын хөрөнгө оруулалтын 2021 оны статистикийн тайлан"-г нийтэлсэн байна. Өнгөрсөн онд Хятадын нийгмийн судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт шинэ амжилт тогтоон, 2.8 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс  14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

“Хятадын шинжлэх ухаан, судалгааны санхүүжилт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд   бүтцийн хувьд ч тогтвортой байгааг тайланд харуулж байна” гэж Хятадын Шинжлэх ухаан, технологийн стратегийн хөгжлийн академийн Технологийн урьдчилсан таамаглал, статистикийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Шюнь Жаохүй хэлжээ. 

   Хятадын  шинжлэх ухаан, судалгааны ажлын зардал эрчимтэй өсөж байгаа бөгөөд  2011-2020 онд  жилийн дундаж өсөлт нь 12.2 хувьд хүрсэн бол 2021 онд 14.6 хувиар  нэмэгджээ. Эдгээрээс суурь судалгааны чиглэлийн санхүүжилт  эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 181 тэрбум 700 сая юаньд хүрч, өмнөх оноос 23.9 хувиар өссөн байна. Ялангуяа 2011-2020 он хүртэл суурь судалгааны чиглэлээрх санхүүжилтын  жилийн дундаж өсөлт 15.2 хувьд хүрсэн аж. 

   Хятадын шинжлэх ухааны салбарын судалгааны ажлын санхүүжилт  2012 онд 1.91 хувьтай  байсан бол өнгөрсөн онд 2.44 хувьтай болон өсөв. Энэ түвшин нь хөгжиж буй орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд ЕХ-ны дундаж өсөлтөөс 2.2 хувиар өндөр бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын  дундаж өсөлтийн түвшнээс  (2.68 хувиас) арай доогуур аж. “Уг чиглэлээрх санхүүжилт  2.44 хувьтай  байгаа нь Франц (2.35 хувьтай), Их Британи (1.71 хувьтай) -г ардаа орхиж  дэлхийд 13-т жагссан нь Хятадын шинжлэх ухааны салбар дахь судалгааны ажлын санхүүжилтын хэмжээ инновацчилсан улсын хэмжээнд хүрснийг харуулж байна” гэж Шюнь Жаохүй мөн дурджээ.

   Үүнээс аж ахуйн нэгж, засгийн газрын харьяа судалгааны байгууллага, их дээд сургуулиудын судалгааны санхүүжилт тус бүр 76.9, 13.3, 7.8 хувьтай байгаа юм. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжийн судалгаа шинжилгээний ажлын зардлын хэмжээ 2 их наяд юанийг давж,  нийгэм нийтийн  судалгаа шинжилгээний ажлын зардлын өсөлтийг хангах гол тулгуур хүчин болсон байна. Эдгээр салбарыг ангилахад, дээд технологийн үйлдвэрлэлийн судалгаа, шинжилгээний санхүүжилт  568 тэрбум 460 сая юаньд хүрсэн байна. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн дотор судалгааны ажлын санхүүжилт нь 100 тэрбум юаниас хэтэрсэн таван том салбар байгаа бөгөөд нийт зардлын  51.2 хувийг эзэлсэн байна. Эдгээр таван том салбар нь компьютер, цахилгаан холбоо болон электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл, ердийн хэрэглээний  тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг болно. 

Тайланд  харуулснаар, Бээжин, Шанхай, Тяньжин, Гуандүн, Жянсү, Жэжянь зэрэг зургаан хот, мужийн  шинжлэх ухаан, судалгааны чиглэлээрх  хөрөнгө оруулалтын хэмжээ Хятадын  дундаж түшнээс  давсан байна.

   “Хятадын инновацийн тэргүүлэгч бүсийн бүтээн байгуулалт мэдэгдэхүйц  үр дүнд хүрч, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төвүүдийн бүтээн байгуулалт  ч шинэ шатанд гарсан байна. Шюнь Жаохүй хэлэхдээ "Уг чиглэлээр Гуандүн, Жянсү, Бээжин, Жэжянь зэрэг газрууд 200 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь олон улсын түвшинтэй харьцуулж үзвэл, эдгээр бүс нутгийн судалгаа, шинжилгээний  зардлын хэмжээ Европ, Америкийн зарим өндөр хөгжилтэй орнуудынхтай ойртсон юм уу эсвэл давсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад Бээжин, Шанхай, Гуандүн хотуудын судалгаа шинжилгээний санхүүжилт 13, 12.6, 15 хувиар тус тус өссөн байна. Мөн Бээжин, Шанхай, Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс зэрэг олон улсын инновацийн гурван тэргүүлэгч бүс нь Хятадын бусад бүс нутгуудын инновацийн хөгжлийг тэргүүлж байгаа юм. 

   Тайланд мөн улсын төсвийн шинжлэх ухааны судалгааны чиглэлээрх санхүүжилтыг нийтэлжээ. Өнгөрсөн онд  шинжлэх ухаанд зарцуулсан улсын төсвийн санхүүжилт 1076 тэрбум 670 сая юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 67 тэрбум 170 сая юань буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

"Шинжлэх ухаан, судалгааны салбар дахь орон нутгийн төсвийн зардлын цар хүрээ, эзлэх хувь бүгд  дээд амжилт тогтоожээ. Тэрээр хэлэхдээ, улсын төсвийн шинжлэх ухаан, судалгаанд оруулсан санхүүжилт  гурван жил дараалан нэг их наяд юаниас давсан нь Хятадын бүх шатны засаг захиргаа инновацид тулгуурласан хөгжлийг чухалчилж байгааг тодхон харуулж байгаа юм гэжээ. 

   Тэгвэл  Хятад улс  үргэлжлүүлэн  судалгааны салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх үү?

   "Хятадын  шинжлэх ухаан, судалгааны салбар дахь санхүүжилт  нь АНУ-ын дараа ордог ч АНУ-тай харьцуулахад тодорхой хэмжээний зөрүүтэй байдаг. Хятад улс эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжих үүднээс уг салбарын санхүүжилтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. Хятадын судалгааны салбар дахь хөрөнгө оруулалт маш их орон зайтай гэж  Шюнь Жаохүй үзэж байна. 

   Уг салбар дахь санхүүжилтын цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлэхээс гадна бүтцийн тохируулалтыг  улам оновчтой болгох ёстой. Тайланд харуулснаар, үндэсний суурь судалгааны санхүүжилтын эзлэх хувь 6.5-тай байгаа нь өмнөх оныхоос 0.49 нэгжээр нэмэгдсэн бол, бодит хэрэглээний  судалгаа, туршилтын талаарх  санхүүжилтын эзлэх хувь 11.3, 82.3 хувиар тус тус өсчээ. 

   "Хятадын  суурь судалгаанд оруулсан  санхүүжилт нь нийт судалгааны санхүүжилтын  6.5 хувийг эзэлдэг  бөгөөд гурван жил дараалан зургаан хувиас дээш гарсан байна. Мөн Хятадын  суурь судалгаанд  оруулсан санхүүжилт дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа. Энэ нь Хятад энэ чиглэлийн судалгаанд илүү анхаарал тавьж байгааг харуулж байна” гэж  Шюнь Жаохүй хэлсэн бөгөөд үргэлжлүүлээд, Америк, Япон, Европын суурь судалгаанд оруулсан санхүүжилт үндсэндээ 12-23 хувийн дотор байдаг. Хятад улс гүйцэж түрүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Иймээс Хятад улс технологийн хүчирхэг орон болохоор хичээн ажиллаж, уг салбар дахь хөрөнгө оруулалтаа зөв оновчтойгоор нэмэгдүүлэн, суурь салбар дахь санхүүжилтын харьцлыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.   

   “Мөн илүү олон аж ахуйн нэгж  суурь судалгааны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжихийн зэрэгцээ засгийн газар ч үргэлжлүүлэн уг салбарын санхүүжилтээ өсгөж, нийгэм нийтийн судалгааны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг уриалах ёстой”  гэж тайланд тэмдэглэжээ. Шюнь Жаохүй хэлэхдээ, “Хятадын компаниудын суурь судалгаанд оруулах санхүүжилт  дөнгөж 0.5 хувийг эзэлдэг бол Европ, Америкийн орнууд ойролцоогоор таван хувьд хүрдэг. Хятадын аж ахуйн нэгжүүдийн суурь судалгааны санхүүжилт удаан хугацаанд маш бага түвшинд байсаар ирсэн аж. Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүйд хүрвэл шийдвэрлэх технологийн асуудлыг язгуураар нь өөрчилж хүнд найдах эрсдэлтэй учраас уг чиглэлээрх санхүүжилтээ нэмэгдүүлэх ёстой гэжээ.”