Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Боловсрол
2022.09.16 08:24
4430
Өнөөдөр номын баяр эхэлнэ

Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын баяр эхэлнэ. Номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. 

Тодруулбал "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй  "Номын баяр 2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.09.16/ 13:00 цагаас эхэлнэ.

Номын баярын хөтөлбөрт:

Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022

Хүүхдийн номын хүрээ

Үндэсний бичиг соёл, номын хүрээ

Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээг хамран зохион байгуулагдах юм байна.