Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.16 12:32
2336
Ж.Болдбаатар: Худал мэдээлэл тараасан этгээдийг тагнуулын байгууллагаар шалгуулна

Монгол, Оросын Батлан хамгаалах яамны логог ашиглаж худал мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн талаар Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр: Тус мэдээлэл 2022.09.15 оны өдрөөс сошиал орчинд тарж эхэлсэн. МУ-ын батлан хамгаалах яам , ОХУ-ын батлах хамгаалах яамны лого ,таних тэмдгийг ашиглаж сайн дурын цэрэг татлага явуулах гэж байна гэсэн утга бүхий мэдээллийг тараасан этгээдийг тогтоож шалгаж байгаа. Мэдээлэл тараасан этгээдийг тагнуулын байгууллагад шилжүүлэн шалгуулна гэлээ. 

Энэ мэдээллийн дагуу ОХУ-ын элчин Сайдын яамнаас тодруулахад ор үндэслэлгүй гэдгийг ч хэлсэн.

Энэ төрлийн хуурамч мэдээлэл тарааснаар Монгол,Оросын хоорондын дипломат харилцаанд сэв суулгаж байгаа асуудал юм.