Нийгэм
2022.09.16 17:30
1835
Чой Ман Ёон: “Хүнсний хувьсгал” өрнөснөөр Монгол Улсад төсөл хэрэгжүүлэхэд хялбар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг, 42 заалт, 114 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагатай уулзлаа.

Тус уулзалтад БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагыг төлөөлөн:

- БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагын Захирал Чой Ман Ёон

- БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагын Зөвлөх Мэргэжилтэн Со Сонг

- БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагын Г.Энхцэцэг

 

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи шаардлагатай хөгжиж буй орнуудтай хамтран хөдөө аж ахуй технологийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, тариаланчдын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  2009 онд хилийн чинадад Копиа төслийг эхлүүлжээ. Монгол Улсад 2014 онд байгуулагдсан бөгөөд нийт 13 төсөл хэрэгжүүлж, 9 нь дууссан байна. 2022 оны 1 дүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаатай Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах төслийг шинээр эхлүүлээд байгаа юм.

Уулзалтын үеэр БНСУ-ын Копиа төлөөлөгч байгууллагын Захирал Чой Ман Ёон “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид тус хөдөлгөөний үр дүнд төсөл хэрэгжүүлэхэд тулгамддаг олон асуудал шийдэгдэх болсонд баяртай байгаагаа хэлж байв.