Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2022.09.17 17:35
12800
Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэжээ

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Энэ сарын 15-нд Ховд аймгийн  Улаан хүрээ гэх газраас иргэн ...  хавхаар тарвага агнаж махыг нь чанаж иджээ. Үүний дараа иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлсэн бөгөөд  маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна.

Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьц өгөхөд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заажээ.

Харамсалтай нь үүний дараагаар тухайн иргэн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэсэн байжээ. Нян судлалын шинжилгээ үргэлжилж байгаа юм байна. 

Эх сурвалж: Ховд.мн