Гадаад мэдээ
2022.09.18 12:02
4994
Японд хар салхинаас үүдэж 2 сая хүнийг нүүлгэж байна

Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй хар салхи дэгдэж эрсдэлтэй нөхцөл байдад үүсээд байгаа тул 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар NHK World мэдээллээ.

Хар салхи Кюүшү арлын өмнөд хэсэг, ялангуяа Кагошима мужийг дайрах төлөвтэй байна. Иймд эргийн Миязаки, Кагошима, Амакүса хотуудын нэг сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.

Тус улсын гамшгаас урьдчилан сэргийлэх хамгийн дээд сэрэмжлүүлэг болох тавдугаар түвшний аюулын дохио Нишиноомотэ хотод ассан байна

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр хүчтэй аадар борооны улмаас гол, мөрөн үерлэж, хөрсний гулгалт үүсэх магадлалтай анхааруулжээ.

"Japan Airlines" болон "All Nippon Airways" компаниуд Японд газардах болон хөөрөх 335 нислэгээ цуцалсан байна.

Эх сурвалж: NHK, CNN