Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Улс төр
2022.09.19 09:17
1352
Гурван улсын Төрийн тэргүүнүүд юу хэлэв?

ШХАБ-ын уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо амжилттай болж өндөрлөсөн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ажиглагч орны зүгээс байр сууриа илэрхийллээ. Зургаа дахь уулзалтын үеэр Монгол улстай холбоотой асуудлаар гурван улсын Төрийн тэргүүнүүдийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:  

-Орос, Хятадтай хамтран ажиллах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. 

-Монгол улс ОХУ-тай Эгийн усан цахилгаан станц барихад хамтран ажиллах сонирхолтой байна. 

-Монгол улс дамжин өнгөрөх улс болохыг зорьж байна.

-Гурван улсын хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:

-"Газпром" компани Монголоор дамжин Хятад руу хийн хоолой тавих төслийн нарийн ширийн зүйлийг эцэслэн боловсруулж байна.

-Хятад, Монгол улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь ирээдүйтэй. 

-Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх  ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна. 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин:

-Хятад улс Орос, Монгол улстай үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн тооцооны хувийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин