Улс төр
2022.09.20 09:35
1753
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоно

Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долдугаар сарын 8-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, Японы баруун бүсийн нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Гэвч тэрээр буудуулсан газар болох Нара мужийн Кишихара хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад таалал төгссөн байдаг. Түүнийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол энэ сарын 27-нд болох юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британиас ирсэнийхээ дараа үргэлжлүүлэн энэ сарын 27-нд Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцох юм.

Уг ёслол Токио хотын Ниппон Будокан ордонд болох юм.