Нийгэм
2022.09.20 17:35
2676
Ипотекийн 3 хувийн зээлд хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна

Ипотекийн 3 хувийн зээлд хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна Хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Тэгвэл урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэд дараах шаардлагыг хангасан байна. 

• Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай

• Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа

• Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй

• Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй

• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх 

• Барьцаалбал үйлдэх

• Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх

• Банкнаас тогтоосон бусад шаардлага

Гэсэн энэхүү шаардлагуудыг хангасан байна. Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монгол банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкнууд хамтран ажиллаж байгаа юм.