Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.21 14:44
5249
Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн гүзээтэй дарга нарын "баасыг" цэвэрлэж эхэллээ!

Завхан аймгаас сонгогдсон Балжиннямын Баярсайхан гишүүн энэ оны зургаадугаар сард төрийн ордноос иргэдээ тохуурхсан, төсвийн мөнгөөр төрийн гүзээтэй дарга нарыг тураах хэрэгтэй талаар ярьж, олны дургүйцлийг ихээхэн хүргээд байсан юм.

Монгол улс төдийгүй дэлхий дахин эдийн засгийн уналтад орж, иргэд идэх хоолоо залгуулахын төлөө өдөр шөнөгүй махран зүтгэж, олсон хэдэн төгрөгөөсөө төрдөө тушааж байхад иргэдийнхээ төлөө ажиллана гэж тангараг өргөж их хуралд суусан гишүүн авхай өөрийн сонгогдсон тойрогтоо нэр нөлөө олохын тулд Завхан аймгийнхаа төрийн албан хаагчдаа бүгдийг нь турааж өгмөөр байна хэмээн бурж суух нь даанч халагламаар.

Тэрээр, хэдэн тэрбумаар нь хавдарт зарцуулж байж, 70 80 хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй байна уу Эрүүл мэндийн сайдаа! Юм л бол сургууль цэцэрлэг гэх юм хэмээн ундууцаж суусан гишүүнд онож хэлэх “муу үг” даан ч олдохгүй байв.

Гэтэл түүний “тураах төсөл” биеллээ олж эхлэв бололтой Завхан аймгийн Их-Уул сумын ЗДТГ орон нутгийн хөгжлийн сангаасаа санхүүжүүлж, “хүний хөгжлийн фитнес төвийн тохижилт” гэх 60 сая төгрөгийн тендер зарлажээ. Уг тендерийг урьд нь зургаадугаар сарын 22-нд зарлаж байсан бол наймдугаар сарын 5-ны өдөр дахин зарлаж, есдүгээр сарын 5-нд шалгаруулсан байна.

Тус фитнес төвийн тохижилтын тоног төхөөрөмжийн жагсаалтад хачирхалтай нь пүүл биллиардын ширээ, теннис ширээ хүртэл багтсан байх. Мөн гүйлтийн зам 3 ширхэг, спиннинг дугуй 3 ширхэг, турник, суултын төхөөрөмж, бие халаалтын төхөөрөмж, хөл, гарын цогц төхөөрөмж, гантель гэх мэт байхгүй юмгүй муухан фитнес төвөөс дээр хөгжлийн төвтэй болох гэж байгаа аж.

Хүний тарган туранхай, биеийн жин гэх мэт зүйлс бол хувь хүний асуудал болохоос төрийн хэмжээнд хэлэлцэж, төсөв мөнгө гаргах асуудал биш атал ийнхүү Б.Баярсайхан гишүүний санаанд бууж хээв нэг хэлж ярьж суух нь тэр хүн төрийн толгойд сандайлж суух эрх бий юу ч гэх асуудал хөндөгдөнө.

Сумын төвийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид ихэнх нь модон жорлонтой, нурж унах шахсан сургуульд, хуучирч муудсан ширээ сандал дээр хичээлээ хийж байхад төсөв мөнгө улайлаа хэмээн гар татаж суух атлаа төсвийн мөнгөөр дарга даамлуудын тарган гүзээг турааж өгөх, тансаг хэрэглээг татвар төлөгч бид л төлөх ёстой байж!

Иргэн танаас асууя!

Муухайгаар хэлэхэд миний, чиний, бидний төлсөн татварын мөнгөөр гүзээтэй дарга нарын “баасыг цэвэрлэх” ёстой юу?