Б.Батчимэг
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.09.21 17:41
2142
Толгой баян Б.Дэлгэрсайхан гишүүний орлого 10 тэрбумаас 5 тэрбум болж буурчээ

Бид төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдээллийг уншигч, үзэгчдэдээ цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы ХОМ-ыг танилцуулж байна.

Б.Дэлгэрсайхан нь 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь ХХК-ны 100 хувь эзэмшдэг аж.

Түүний зөвхөн өөрийнх нь нэг жилийн орлого гэхэд л 2017 онд 10.1 тэрбумд хүрч байсан бол 2021 оны байдлаар 5.1 тэрбум болж буурсан байна.

Харин 2017 онд 6.3 тэрбумын үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай байсан бол 2021 онд 1 амины орон сууц, 1 нийтийн орон сууц хасагдаж, дээрх үнэ 4.8 тэрбум болжээ.

Тээврийн хэрэгслийн тухайд 2017 онд 50 сая төгрөгийн Mercedes Benz,G 55 AMG загварын 1 автомашинтай байсан бол 2021 онд Жийп болон туулах чадвар өндөр, Land Rover,  Range Rover- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1 автомашинтай болж, дээрх дүн даруй 500 сая болж нэмэгдсэн байна.

Тэгвэл 2019 онд 4 тэрбум 56 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 оны байдлаар 2.2 тэрбум болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Б.Дэлгэрсайхан нь АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй ямар нэг эзэмшлийн газаргүй, авлага, өглөг, зээлгүй, үнэт эдлэл урлаг түүхийн зүйлгүй хэмээн мэдүүлжээ.