Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.09.22 09:27
4186
ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал 38 хотод өрнөж, 1310 гаруй хүнийг баривчиллаа

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарласан. Дайчилгааны зорилгыг Путин “Эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах” гэж тодорхойлоод буй.

Тэгвэл Владимир Путин цэргийн татлага явуулах зарлиг гаргаснаас хэдхэн цагийн дараа ОХУ-д дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөв. Энэ үеэр аюулгүй байдлын хүчнийхэн 38 хотоос 1310 гаруй хүнийг баривчилсан талаар OVD-Info мэдээлсэн байна.

Мөн дайчилгаа зарлагдсанаас хойш Оросоос гарах нэг талын нислэгийн үнэ огцом өсөж, маш хурдан зарагдаж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters