Нийгэм
2022.09.22 13:23
2100
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар “Хүнсний хувьсгал”-ыг дэмжинэ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газартай уулзлаа.

Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрыг төлөөлөн:

- НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа

- Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар

- НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Техникийн зөвлөх С.Жигжидпүрэв

- НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ажилтан Ц.Энх-Амгалан

- НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ажилтан Э.Анударь

- НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Олон нийттэй харилцах ажилтан Б.Хулан

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Ахлах референт Д.Цэвээндорж

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

   НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж ажиллахаар боллоо. Тус байгууллага нь 2 сая ам.долларын төсөвтэй хүлэмжийн аж ахуйг дэмжих төсөл, Цар тахлын дараа хөдөө аж ахуйг дэмжих төсөл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх газрын менежментийн төсөл зэргийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг. Монгол Улсын хувьд 4 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 10 дугаар сарын 14-ний өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.