Нийгэм
2022.09.22 15:51
696
Албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан үндэслэлээр Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг хорьжээ

Дархан арьс ширний цогцолбор газрын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормаа нарыг өчигдөр орой АТГ-аас гэрт болон албан өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Тодруулбал тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авч зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр саатуулжээ. 

Тэднийг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр баривчласан байна.