Нийгэм
2022.09.22 17:54
6239
Хорт хавдартай залуу эмнэлгийн цонхоор унаж гэмтлээ даалгүй нас баржээ

Хорт хавдрын оноштой залуу эмнэлгийн цонхоор унаж амиа алджээ.

Тодруулбал  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор “Хүн унаж, бэртсэн” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 15-ны өдөр иржээ.Дуудлагын дагуу эмнэлгийн тусламж үзүүлж сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байжээ. Гэвч гэмтлээ даалгүй нас барсан байна.

Цонхоор унасан өвчтөн тус эмнэлэгт хорт хавдрын оноштой хэвтэн эмчлүүлж байсан 28 настай Ө гэх залуу байсан аж.