Соёл урлаг
2022.09.23 09:26
215
Сургуультай баавгай, аварга могойн үзүүлбэртэй дэлхийн циркийн үзүүлбэрийн тасалбарыг TICKET.MN-ээр худалдаалж эхэллээ

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм. Үзүүлбэрт морьтоны үзүүлбэр, сургуультай баавгай, муур нохойн үзүүлбэр, түүнчлэн аварга могойн үзүүлбэр бий.

Тэгвэл тоглолтын тасалбарыг TICKET.MN-ээр худалдаалж эхэллээ. Хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх алтан боломж юм.

Тасалбартай холбоотой зүйлийг 8877-0003, 8986-2966 дугаараар лавлах боломжтой.