Нийгэм
2022.09.23 10:57
753
Хорих 413-р ангид цагдан хоригдож байсан иргэн нас баржээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 413-р ангид хоригдож байсан Б.У нас баржээ

Тодруулбал У нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс дуудсан хугацанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн 2022 оны есдүгээр сарын 21-ны өдөр саатуулах байранд эрүүлжүүлжээ. Улмаар маргааш нь буюу есдүгээр сарын 22-ны 10 цагт даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч, эм өгч хянаж байсан байжээ. Гэвч 18 цагийн үед таталт өгч биеийн байдал нь муудаж нас барсан байна.

Ажлын хэсгийн алба хаагчид нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.