Гадаад мэдээ
2022.09.23 12:21
4755
Хятад улсын хөгжил хийгээд Америкт авч буй бодлогын тодорхой байдлыг өгүүлэв

   Орон нутгийн цагаар есдүгээр сарын 19-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Нью- Йоркт Америк-Хятадын харилцааны үндэсний хороо, Америк-Хятадын худалдааны үндэсний хороо, Америкийн худалдааны нийгэмлэгийн төлөөлөл гишүүдтэй ярилцсан байна.

   Одоогийн Хятад Америкийн харилцааны хэтийн төлөвийн тодорхой байдал улам цөөрч, тодорхой бус байдал улам олширч буйд чиглүүлэн Ван И Хятад улсын таван “тогтвортой байдал”-ыг өгүүлэв.

Ван И хэлэхдээ: Хятад улсын өөрийн хөгжлийн хэтийн төлөв бол тодорхой, Хятад улсын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байлгах шийдвэр зориг бол тодорхой, Хятад улсаас Америкт авч буй бодлого бол тодорхой, Хятад улс үргэлжлүүлэн хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх байр суурь бол тодорхой, Хятад улс Америктай олон талт зохицуулалт өрнүүлэхийн хүсэл зорилт бол тодорхой юм гэв.

   Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг заавал сайтар хамгаалах хэрэгтэй, ялангуяа нэг Хятадын зарчмыг сайтар журамлах хэрэгтэй гэж Ван И хэлсэн байна.