Нийгэм
2022.09.23 13:37
1708
“Хүнсний салбарын Шилдэг-100” байгууллагыг тодруулах журмын төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 137 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн 2 дахь хурал боллоо. Энэхүү ажлын хэсэг нь "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан 36-р тогтоолыг хамтран хэрэгжүүлэх төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний салбарын Шилдэг-100” байгууллагыг тодруулах журмын төслийг хэлэлцсэн байна.