Улс төр
2022.09.25 13:00
5118
УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарын зарим албаныхан Дархан-Уул аймагт ажиллаж байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар баталсан. Энэхүү тогтоол таван чиглэлийн хүрээнд 114 зорилтыг хэрэгжүүлж байна.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хангахаар Дархан-Уул аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн болон бусад холбогдох албаныхан Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Монгол улсын төр засгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлоготой уялдуулан газар тариалангийн салбарын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалт үр үйлдвэрлэлийг хосолсон үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс дараах асуудлыг танилцууллаа.

Таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлж чанартай үр үйлдвэрлэх, эрдэс болон шим бордоог системтэй үр ашигтай хэрэглэж хэвших, усалгаатай тариалангийн технологийг шинэчлэх, ухаалаг тариалангийн технологийг хөгжүүлэх хэрэгтэйг хэллээ.