Нийгэм
2022.09.25 15:37
1995
ОХУ-ын иргэн Монгол иргэнийг алхаар цохин гэмтээжээ

"ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн байна. Хил дээр танилцсан МУ-ын иргэн “А”-н гэрт түрээс төлж амьдархаар есдүгээр сарын 24-ний өглөө 09:00 цагт ирсэн аж. 

“А”, “Д” нар нь БГД-ийн ... байрны ... тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Улмаар МУ-ын иргэн “Г”, ОХУ-ын иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн байна. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгчээ. Хэргийг БГД-ийн ЦГ-аас үргэлжлүүлэн шалгаж байна.